Нууцлалын бодлого
Бид ямар мэдээлэл цуглуулж, юунд ашиглаж, хэнтэй хуваалцдаг вэ.
Шинэчилсэн:
Энэ бичвэрийг хуульчаар хянуулж байна. Эцсийн хувилбар нийтлэгдэх хүртэл доорх зарчмаар ажиллана.
Юу цуглуулдаг вэ
- Бүртгэл: нэр, имэйл, утасны дугаар.
- Төлөвлөгөөний хариулт: анги, сургуулийн дүн, хэлний шалгалтын оноо, сонгосон улс, мэргэжил, санхүүгийн боломж, элсэх хугацаа, дүүрэг.
- Гэрийн байршил: та өөрөө тэмдэглэсэн бол, ойрын төвүүдийг харуулахад.
- Төлбөр: дүн, огноо, төлөв. Картын мэдээлэл Bonum-д үлдэх бөгөөд бидэнд ирдэггүй.
- Хэрэглээ: ямар хуудас үзсэн (нэргүй, санамсаргүй кодоор), аль төвийн холбоо барих товч дарсан.
- Зөвшөөрөл: юуг зөвшөөрсөн, юунаас татгалзсан, хэзээ.
Эрүүл мэнд, шашин, үндэс угсаа зэрэг онцгой ангиллын мэдээлэл цуглуулдаггүй.
Юунд ашигладаг вэ
- Таны төлөвлөгөөг гаргах, шинэчлэх.
- Бүртгэл, нэвтрэлт, төлбөрийг ажиллуулах.
- Мэдээлэл өөрчлөгдвөл төлөвлөгөөг тань шинэчилж, мэдэгдэх.
- Үйлчилгээгээ сайжруулах: хэрэглэгчид хаана зогсож байгааг нийлбэр тоогоор харах.
Зөвхөн таны зөвшөөрлөөр
Дараах зүйлсийг зөвхөн та тус бүрийг нь зөвшөөрсөн үед хийнэ. Аль нэгийг нь зөвшөөрөөгүй ч бүртгэл адилхан ажиллана. Тохиргооноос хэдийд ч өөрчилж болно.
Сургалтын төвийн ERP дахь бүртгэл
StudyPass ERP ашигладаг төв таны тухай өөрийн бүртгэл хөтөлж болно: нэр, утас, асран хамгаалагчийн утас, сургууль, анги, төлбөр, орлого.
Эдгээр бүртгэлийг төв хариуцна (хянагч). StudyPass зөвхөн төвийн өмнөөс хадгална, өөр зорилгод ашиглахгүй.
Бүртгэлээ харах, засах, устгуулахыг эхлээд төвөөс хүснэ үү. Эсвэл [email protected] хаягаар бидэнд бичнэ үү.
Таны StudyPass бүртгэлийн мэдээлэл төвийн ERP-д зөвхөн та төвүүдтэй хуваалцахыг зөвшөөрсөн үед очно. Зөвшөөрлөө цуцалбал арилна.
Хэр удаан хадгалдаг вэ
- Бүртгэлээ устгуулах хүртэл хадгална. Устгуулахад таны хариулт, төлөвлөгөө, хадгалсан зүйлс устана.
- Төлбөрийн бүртгэлийг татварын хуульд заасан хугацаанд хадгална.
Таны эрх
- Өөрийн мэдээллийг харах, засах: «Миний бүртгэл» хэсэгт.
- Зөвшөөрлөө өөрчлөх, цуцлах: «Тохиргоо» хэсэгт, хэдийд ч.
- Бүртгэлээ устгуулах: [email protected] хаягаар хүсэлт илгээнэ.
Насанд хүрээгүй хэрэглэгч
10–12-р ангийн сурагчид StudyPass-ыг ашиглаж болно. Төлбөрийг гэр бүл нь хийнэ. Зөвшөөрөл бүр тусдаа бөгөөд хэдийд ч цуцалж болно.
Холбоо барих
Connected Solutions LLC · [email protected]